Европын Холбоо “TikTok”-ийг чиглэсэн үйл ажиллагаагаа улам чангатгах төлөвтэй байна
Европын комисс мэдээллийн аюулгүй байдлын үүднээс ажилтнуудаа “TikTok” аппликэйшн ашиглахыг хориглолоо. Улмаар ажилтнууддаа тус аппликэйшнийг өөрсдийн гар утас, байгууллагын төхөөрөмжүүд, мөн байгууллын аппликэйшнд нэвтэрдэг хувийн төхөөрөмжөөс устгах үүрэг өгсөн байна.
БНХАУ-ын “ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok” аппликэйшнийг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулж, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн Их Британи, АНУ зэрэг барууны орнууд ихээхэн болгоомжилж байгаа юм.
Өнгөрсөн оны эцсээр АНУ-ын Конгресс “TikTok”-ийг Төрийн байгууллагын төхөөрөмжид суулгахыг хориглох шийдвэр гаргасан бол энэ удаа Европын Холбооны дэргэдэх Европын комисс тус аппликэйшнийг хязгаарлах шийдвэрийг ийнхүү гаргаж байна.
Тус байгууллагын гаргасан мэдэгдэлд “Европын комиссын кибер аюулгүй байдлыг хангах, кибер халдлагаас сэргийлэхийн тулд энэхүү арга хэмжээг авсан” хэмээжээ.
Энэ хүрээнд ажилтнууд гуравдугаар сарын 15 гэхэд “TikTok”-ийг өөрийн төхөөрөмжүүдээс устгасан байх ёстой аж.
Европын комисс энэхүү шийдвэрээ Европын Холбооны бусад байгууллагуудад мөн мэдэгдээд байгаа бөгөөд уг шийдвэрийг гаргахад АНУ-ын зүгээс ямар нэг шахалт ирээгүй болохыг тодотгосон байна.
Мөн тус байгууллагын төлөөлөгчдийн мэдээлснээр “TikTok” Европт мэдээлэл хадгалах гурван дата төв байгуулж байгаа нь ажил олгогчдын мэдээлэлд нэвтрэх боломжийг цөөлж, Европоос гадуурх мэдээллийн урсгалыг багасгах зорилготой юм байна.
Одоогоор “TikTok”-ийн зүгээс ямар нэг эсэргүүцлийн мэдэгдэл ирээгүй байгааг дээрх шийдвэрийг гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн Европын Холбооны Төсвийн гишүүн Иоханнес Хан онцолжээ.
Европын Холбооны хувьд “TikTok”-ийг чиглэсэн үйл ажиллагаагаа улам чангатгах төлөвтэй байгаа аж.
Нэгдүгээр сард “TikTok”-ийн Гүйцэтгэх захирал Шоу Зи Чутай утсаар холбогдох үедээ Европын Холбооны зүгээс контентын зохицуулалт, мэдээлэл хадгалах журмыг даган мөрдөхгүй бол хориг тавина хэмээн анхааруулга өгч байсан юм.