Австралид төвтэй дизайны программ хангамж үйлдвэрлэлийн “Canva” компани цахим ажлын орчны чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлж, хиймэл оюун ухаант хэрэглүүрүүдийг бүтээгдэхүүндээ нэмэх замаар “Microsoft”, “Google” компаниудтай өрсөлдөхөөр болжээ.
Тус компани пүрэв гарагт Сидней хотод болсон арга хэмжээгээр хиймэл оюун ухаанд суурилсан төрөл бүрийн хэрэглүүрийн багцаа танилцуулсан байна. Бүтээгдэхүүн нь шинэчлэгдсэнээр "Canva"-ийн 125 сая хэрэглэгч өөрөө зөвхөн дүрсэлж бичих замаар бүх төрлийн илтгэлийн үзүүлэнг хиймэл оюун ухаанаар бэлтгүүлэх боломжтой болсон аж.
Түүнчлэн зурагт хуудас, үзүүлэн, эвлүүлэгт ашиглах фото зураг, дүрслэлийг хиймэл оюун ухаанаар сонгуулах, бичвэрийг 100 гаруй хэл рүү автоматаар орчуулах зэрэг функцүүд нэмэгджээ.
Зах зээлийн үнэлгээ нь 26 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй “Canva”-ийн хувьд том байгууллагуудад хүргэх үйлчилгээгээ нэмэгдүүлэхийн тулд мэргэжлийн дизайнеруудад чиглэсэн бүтээгдэхүүндээ гол анхаарлаа хандуулах болжээ.
Хэрэглэгчийн өгсөн заавраар бичвэр, зураг, бичлэг, хөгжим бий болгох “генератив” төрлийн хиймэл оюун ухаан дэлхийг байлдан дагуулж эхлээд байгаа юм. 2021 онд Австрид төвтэй хиймэл оюун ухааны "Kaleido" стартапыг худалдаж авсан тус компани генератив хиймэл оюуныг хэрэглээний программ хангамжид нэвтрүүлэх өрсөлдөөнд ийнхүү нэгдэж байна.