Мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэсэн үндэслэлээр улс орнууд БНХАУ-ын олон нийтийн сүлжээний “TikTok” платформыг хязгаарлах нь нэмэгдэж байна.
Хамгийн сүүлд Австрали улс “TikTok” аппликейшнийг Төрийн байгууллагын төхөөрөмжүүдэд ашиглахыг хориглолоо. Дээрх шийдвэрийг аюулгүй байдлын агентлагуудын зөвлөмжийн дагуу гаргаж байгааг Австралийн Ерөнхий прокурор Марк Дрейфус мэдэгджээ. Хориг тун удахгүй хэрэгжиж эхлэхээр байгаа аж.
Сүүлийн саруудад АНУ, Канад, Их Британи, Шинэ Зеланд, Франц, Нидерланд зэрэг улс “TikTok” аппликейшнд хязгаарлалт тавиад байгаа юм. Эдгээр улс “TikTok”-ийг аливаа төхөөрөмжөөс мэдээлэл цуглуулах боломжтой гэж дүгнэсэн байна.
Харин Австралийн шийдвэрийн хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч “Дижитал аюулгүй байдлын асуудлыг улсын хэмжээнд томруулан үзэж, гаднын компаниудыг Төрийн эрх мэдлээр хавчин гадуурхах нь зохисгүй” хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр Австрали улсыг зах зээлийн хууль дүрэм, шударга өрсөлдөөний зарчмыг чандлан мөрдөж, БНХАУ-ын компаниудад шударга, ил тод, үл ялгаварлах зах зээлийн орчин, нөхцөл бүрдүүлэхийг хүссэн байна.
Эх сурвалж: gogo.mn