Илон Маск “Twitter”-ийг шинээр байгуулсан "X" корпорацтай нэгтгэлээ. Дөрөвдүгээр сарын дөрвөний өдөр Калифорни мужийн шүүхэд мэдүүлсэн баримт бичгээс харвал "X" корпорацтай нэгдэн, нийлэх хэлцэл хийсэн байна.
Энэхүү өөрчлөлт нь 44 тэрбум ам.доллароор зарагдсан “Twitter”-ийн ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг одоогоор хэлэхэд эрт байгаа юм.
Тэрбумтан Илон Маск өмнө нь “Twitter”-ийг худалдан авснаар "X" корпорацыг байгуулах ажлыг түргэсгэнэ гэж мэдэгдэж байв. Харин "X"-ийг БНХАУ-ын “WeChat”-тай төстэй олон чиглэлийн функц бүхий аппликейшн болгож магадгүй байгаа аж.
Илон Маск "X" корпорацыг бүхнийг нэг дор багтаасан аппликейшн гэж нэрлээд байна. "X"-ийг БНХАУ-ын “Tencent” компанийн эзэмшдэг “WeChat”-тай төстэй төлбөр тооцоо, захиалга, мессеж зэрэг олон чиглэлийн функц бүхий аппликейшн болгон хөгжүүлэхээр зорьж байгаа аж.
Илон Маск “X.com" домайн хаягийг эзэмшдэг. Энэ нь түүний үүсгэн байгуулж, сүүлд “PayPal”-тай нэгдсэн цахим төлбөр тооцооны компанийн нэр юм.
Хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй эрхмийн “Space Exploration”, “Tesla” зэрэг компаниудыг багтаасан бизнесийн эзэнт гүрэнд X" аппликейшн ямар үүрэг гүйцэтгэх нь одоогоор тодорхойгүй байна.