“Twitter Blue”-ийг сар бүр 8 ам.доллароор худалдан авсан хэрэглэгчид зар сурталчилгаагаа явуулах боломжтой болж байна
“Twitter”-ийн шинэ бодлогын дагуу платформ дээр сурталчилгаа явуулах компаниуд төлбөр төлөн хаягаа баталгаажуулах эсвэл сар тутамд зар сурталчилгааны тогтоосон доод үнийг төлөх шаардлагатай боллоо. Тодруулбал: “Twitter Blue” хэмээх баталгаажуулалтын тэмдгийг сар бүр найман ам.доллароор худалдан авсан хэрэглэгчид л зар сурталчилгаагаа явуулах боломжтой болж байгаа аж.
Мөн байгууллагууд 1000 ам.доллар төлөн алтан эсвэл мөнгөн баталгаажуулалтын тэмдэгт авснаар зар сурталчилгаа тавих боломжтой юм байна.
Энэхүү шинэ дүрмээрээ “Twitter” хуурамч хаяг, ботуудыг арилгаж, контентын агуулгыг сайжруулан, хэрэглэгчид болон сурталчилгаа байршуулагч аль аль талд ая тухтай хэрэглээ бүрдүүлэхийг зорьж байгаагаа мэдээлжээ.
Эх сурвалж: gogo.mn