Google компани өчигдрөөс өөрийн Google Account үйлчилгээнд нууц үг хэрэглэлгүй нэвтрэх боломжийг ашиглаж эхэлжээ.
Одоогоос бараг нэг жилийн өмнө уламжлалт нууц үгийг хэрэглэдэггүй болохоор Google, Apple, Microsoft компаниуд болон FIDO Alliance байгууллага хамтрах болсноо зарлаж байв.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд хэрэглэгчийн нууцлалыг сайжруулах янз бүрийн арга нэвтэрсэн ч нууц үгээ алдах эрсдэл өндөр хэвээр байгаа.
Тухайлбал нэвтрэлтийг давхар баталгаажуулах SMS-ийг гар утсанд илгээдэг болсон ч найдвартай хамгаалахгүй байгаа юм.
Харин Google-ийн хэрэгжүүлсэн “passkey” нь гар утсаа царайгаар, хурууны хээгээр, PIN кодоор нээхдээ үүлэн технологиор дамжуулан бусад бүх төхөөрөмжүүд дээрээс Google-ийн үйлчилгээнд давхар нэвтрэх боломж олгож байна.
Өөрөөр хэлбэл Google-ийн үйлчилгээнд ямар ч төхөөрөмжөөс нэвтрэхэд заавал физик хандалт шаарддаг болж буй тул гуравдагч этгээд нэвтрэх боломжийг хааж байгаа юм.
Жишээлбэл Gmail үйлчилгээнд Windows, MacOS, Android, iOS системтэй ямар ч төхөөрөмжөөс хандахдаа зөвхөн имэйл хаягаа оруулаад гар утсаа нээсэн байхад болно.
Өнгөрсөн хугацаанд дээрх тохиролцоонд нэгдсэн компаниуд өөр өөрийн техникийн шинэчлэлтийг нэвтрүүлээд байгаа.
Тухайлбал Apple компани есдүгээр сард “passkey” технологийг iOS системдээ дэмждэг болгосон. Дараа нь PayPal, Shopify, Kayak, DocuSign зэрэг компаниуд бас дэмжиж эхэлсэн юм.
Хэрэглэгчид одоо Google Accounts үйлчилгээндээ нэвтрээд “passkey” аргыг идэвхжүүлэх боломжтой.
Гэхдээ хуучин аргаа үргэлжлүүлэн ашиглах боломж бас нээлттэй байх юм байна.
Эх сурвалж: TechCrunch