“Apple” компани ухаалаг бугуйн цагныхаа анхны хувилбарыг танилцуулснаас хойш анх удаа программ хангамжийн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Шинэчлэлийн хүрээнд “widget” буюу нэмэлт тоноглолууд дээр төвлөрөхөөс гадна цагны ажиллах бүтцэд томоохон өөрчлөлт хийх аж.
“Apple” компани “watchOS”-оо 2015 онд анх үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй гаргасан юм. Түүнээс хойших шинэчлэлүүд нь “widget”-ийг орхигдуулаад байв. Шинээр гарах “watchOS 10” загварт “Widget” хамгийн чухал байр суурь эзэлж байгаа аж.
Мөн энэ онд болон ирэх жилүүдэд “Apple” компани эрүүл мэндийн цоо шинэ функц нэмэхээр ажиллаж байна. Тус компани "watchOS 10"-ийн шинэ стратегиа зургаадугаар сард болох Дэлхийн хөгжүүлэгчдийн чуулганы үеэр танилцуулна.
Мөн “iOS 17” үйлдлийн систем, “macOS 14”, 15 инчийн “MacBook Air”, AR/VR хосолсон төхөөрөмжөө олон нийтэд хүргэх юм.
Шинэчлэлийн хүрээнд “Apple” компани ухаалаг бугуйн цагны товчны үйлдлийг өөрчилж магадгүй байгаа аж. Өмнө нь товчлуур дарахад “home screen” нээгддэг байсан бол шинэчлэл хийснээр “widget” цэс нээгдэнэ.
Эх сурвалж: GoGo