Утасгүй чихэвчний хэрэглээ ихсэж утастай чихэвчийг ихэнх хүмүүс мартаж эхэлсэн гэхэд хилстэхгүй. Гэхдээ Apple-ийн таних тэмдэг болсон гэж болох Earpods чихэвч одоо ч эрэлттэй хэвээр байна. Утастай Earpods-д дуртай хүмүүст дуулгахад Apple iPhone 15-ын нээлтэд зориулан USB-C холболттой Earpods чихэвчийг үйлдвэрлэж эхэлжээ.
IPhone 15-ыг ирэх есдүгээр сард олон нийтэд танилцуулах бөгөөд USB-C оролттой уг чихэвчийг энэ үеэр борлуулж эхэлнэ гэсэн таамаг байгаа юм.
Цаашилбал, “хазсан алим” зөвхөн уг чихэвчийг ч бус бусад бүтээгдэхүүнүүдээ ч USB-C оролттой болгох нь гэсэн мэдээллийг хэд хэдэн эх сурвалж түгээгээд байгаа юм. Тэдгээрийн нэг нь Мин Чи Куо.
Мөн Apple-ийн талаарх нууц мэдээлэл түгээгч twitter хэрэглэгч ShrimpApplePro-н жиргэснээр Apple Earpods чихэвчний USB-C холболттой хувилбарыг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлээд байгааг мэдээлсэн бөгөөд iPhone 15 утас USB-C оролт руу шилжиж байгааг дахин бататгасан хэрэг боллоо хэмээн цахим сүлжээнд онцлоод байна.
Apple 2001 онд “Алганд багтах 1000 дуу” хэмээн зөөврийн хөгжмийн ертөнцөд өөрчлөлтийг авчирсан iPods төхөөрөмжөө танилцуулахын сацуу өөрсдийн таних тэмдэг болсон Earpods чихэвчийг хэрэглээнд нэвтрүүлж байсан.
Харин iPhone 7-ын нээлтийн үер Apple төхөөрөмжүүдээсээ чихэвчний оролтыг хасаж өөрсдийн Lightning холболт руу шилжиж үүний дараагаас Airpods чихэвчийг танилцуулан утасгүй чихэвчний эрин үе эхэлсэн гэж болно.
Эх сурвалж: GoGo

Apple-ийн шинэ төхөөрөмжүүдийн талаар нууц мэдээллийг задлагч хэмээн алдаршсан тэрбээр Apple-ийн хэлснээр бусад Lightning оролттой төхөөрөмжүүд болох Airpods, Magsafe ба бусад төхөөрөмжүүд USB-C оролт руу шилжиж эхлэх гэнэ.