09 сарын 12-нд нээлтээ хийх Iphone утасны шинэ загварууд нь шинэ USB оролттой байна. Apple-ын утаснууд одоогоор “Samsung” зэрэг өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь өөрсдийн гаргасан “Lightning” оролттой цэнэглэгчийг ашигладаг.
2021 оны 09 сард Европын холбооноос гар утас үйлдвэрлэгчдэд 2024 оны 12-р сар гэхэд хэрэглэгчдийн мөнгийг хэмнэж, хаягдлыг багасгах зорилгоор нэг цэнэглэгчтэй оролт нэвтрүүлэхийг шаардсан. Apple-ийн төлөөлөгч BBC News-т ярихдаа "Зөвхөн нэг төрлийн холбогч шаарддаг хатуу зохицуулалт нь тухайн компанийн инновацыг дэмжихийн оронд улам боож, улмаар Европ болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдэд хохирол учруулна" гэж байжээ.
Хамгийн сүүлийн үеийн iPad гэх мэт ихэнх Apple-ийн шинэ бүтээгдэхүүн USB-C ашигладаг ч үүнийг Европын холбоо эсэргүүцсэн байна. “Lightning to USB-C” оролттой цэнэглэгчийг Amazon зэрэг электроникийн бусад брэндүүд хэдийнэ худалдаанд гаргасан.
2017 онд худалдаанд гарсан iPhone 8-аас хойших бүх iPhone утасгүй цэнэглэлт дэмждэг юм. Apple зөвхөн Европын зах зээлд зориулж гар утасны өөр хувилбар гаргах магадлал бага байна.
Ирэх 7 хоногт компанийн намрын арга хэмжээний үеэр танилцуулах шинэ iPhone 15,iPhone 15 Pro утсанд энэ өөрчлөлтийг нэвтрүүлсэн байх төлөвтэй байна. Блүүмбэргээс мэдээлснээр, шинэ цэнэглэгчийн давуу тал нь iPad, Mac, iPhone нь нэг оролттой цэнэглэгч ашиглах, цэнэглэх хурдыг нэмэх юм. Ингэснээр цэнэглэгч худалдан авахад жил бүр 250 сая евро хэмнэж, жилд 11 мянган тонн хаягдлыг бууруулна.
Эх сурвалж:GoGo.mn