Хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний хөгжилд хувь нэмэр оруулах, эмчилгээний үр дүнг дээшлүүлэх шинэ технологийн нэг болох Бүгд Найрамдах Солонгос Улсын Metaple BIO компанийн үйлдвэрлэсэн "Metagenie" хэмээх шинэ төхөөрөмжийг Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) есдүгээр сарын таванд хүлээн авлаа.
Арга хэмжээний үеэр цаашид ХСҮТ, Metaple BIO болон Dr.AnyCare компаниуд хамтран хавдрын эмнэл зүйн судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Өнөөдрөөс доктор, профессор Хан Ён Гюн, судлаач Парк Хон Сон нар ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан дадлагажуулах сургалт, судалгааны ажлуудаа эхлүүлэх юм байна.
Dr.AnyCare компанийн хамт олон ХСҮТ-ийн 60 жилийн ойг тохиолдуулан Хөнгөвчлөх эмчилгээний тасагт ханын хүчилтөрөгчийн иж бүрэн системийг хандивлан суурилуулж өгч байжээ.
Эх сурвалж: Ikon.mn