“Apple” компанийн Хонконг дахь салбарын зүгээс дамын худалдааг хязгаарлах зорилгоор эхний ээлжид орон нутгийн иргэдэд “Iphone-15” загварын гар утсыг санал болгож, онлайнаар захиалга авч байгаа. Ингэхдээ хоёроос дээш гар утас худалдахгүй байх бодлого барьж буй.
Сүүлийн үед Хонконгийн зах, худалдааны төвүүдээс олон тоогоор баталгаагүй, хуурамч гар утас хувь хүмүүсийн гар дээрээс худалдан авч, залилуулсан иргэд тус Ерөнхий консулын газарт хандах боллоо. Тухайн залилагч этгээдүүд албан ёсны дистрибьютор компаниас авсан гар утасны хайрцгийн лацыг гэмтээлгүйгээр онгойлгож, дотор нь ижил хэлбэр дүрс, жин бүхий модель гар утас хийсэн байв.
Иймд та шинэ гар утас худалдан авахдаа албан ёсны дистрибьютор болон компанийн баталгаат дэлгүүрээр үйлчлүүлж, төлбөрийн баримт, баталгааны хуудсаа хүлээн авах, мөн гар утас бүрэн ажиллагаатай эсэхийг задалж шалгахыг зөвлөж байна.
Эх сурвалж: GoGo.mn