Google компани өөрийн хөгжүүлсэн “Gemini” хиймэл оюун ухаант чатботдоо сонгуультай холбоотой ямар нэг асуултад хариулахгүй байх тохируулга хийжээ.
Энэ онд дэлхий даяар 60 гаруй улсад сонгууль тохиож буй бөгөөд үүнтэй холбоотойгоор нэр дэвшигч, намуудын талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзах гэнэ.
“Gemini” нь “ChatGPT”-тэй ижил үүрэг гүйцэтгэдэг бөгөөд текстэн хариултаас гадна зураг хүртэл боловсруулдаг.
Одоогоор тус чатботоос сонгуулийн талаар асуухад “Би ийм асуултад хэрхэн хариулах талаар суралцаж байна. Google-ээс хайж үзнэ үү” гэсэн хариулт өгнө.
Хиймэл оюун ухаанд суурилсан суртал ухуулгаар сонгуулийн тухай буруу мэдээлэл тараах эрсдэлтэй учир ийм шийдвэр гаргасан байх магадлалтай юм.
Нөгөөтээгүүр “Gemini” чатбот нь өнгөрсөн сард хэд хэдэн зураг буруу зураг боловсруулсан алдаа гаргасан тул том алдаанаас зайлсхийсэн шийдвэр ч гэж үзэж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ:GOGO.MN