Андриод үйлдлийн систем дэхь хараат байдлаа орлуулахаар харилцаа холбоо , технологийн Хуавэй компани өөрсдийн бүтээж буй Harmony OS буюу Hongmeng гэх үйлдлийн системээ танилцуулсан байна. Тухайн компаны мэдэгдсэнээр энэхүү үйлдлийн систем дан ганц гар утасных биш бөгөөд , ухаалаг спийкер , ухаалаг цаг , тээврийн хэрэгслийн системд ч мөн адилхан ажиллах боломжтой микрокернел дээр суурилсан экосистемийг бий болгох боломжтой гэж мэдэгдсэн.
Энэхүү үйлдлийн систем нь нээлттэй эх үүсвэр бүхий платформ хэлбэрээр гарах ба бусад бусад хүмүүс ч мөн энэ системийг бас ашиглах боломжтой.
Хуавэй компани ойрын хугацаанд Андриод үйлдлийн системийг ашигласаар байх бөгөөд Harmony OS дээр гарах эхний бүтээгдэхүүн бол Honor Smart Screen телевизор байна гэж мөн мэдэгджээ.
Эх сурвалж: https://www.theverge.com/2019/8/9/20798251/huawei-harmonyos-hongmengos-smartphones-internet-of-things-operating-system-android