Телевиз контентын хүчтэй өрсөлдөгчүүд болох Netflix , Amazon , HBO , Disney , Hulu-тай илүү өрсөлдөхийн тулд Apple компани өөрсдийн контентууддаа зарцуулах төсвөө 5 сая ам.доллар хүртэл өсгөсөн ба телевизийн шоу , цуврал кинонуудын түүхэн дэхь хамгийн өндөр өртөгтэй контент хийж байгаа сурагтай байгаа билээ.
Энэхүү тв цуврал нь “The Morning Show” нэртэй ба өглөөний мэдээний нэвтрүүлэгчдийн тухай инээдмийн-драм төрлийн цуврал бөгөөд холивүүдийн алдарт Jennifer Aniston , Steve Carrell , Reese Witherspoon зэрэг томоохон жүжигчид гол дүрд нь тоглож байгаа аж. Тухайн цувралын эхний 2 улиралд гэхэд л $300 сая ам.доллар зарцуулах төлөвтэй байгаа нь HBO-гын алдарт Хаадын тоглоом цувралын сүүлийн улиралд зарцуулсан төсвөөс ч илүү давж байгаа юм байна. Хаадын тоглоом цувралын нэг анги гэхэд $15 сая ам.долларын орчим төсвөөр хийгдсэн бөгөөд одоогийн байдлаар хамгийн үнэтэй хийгдсэн телевизийн цувралын нэгт жагсдаг байна.
Apple-н энэхүү төлөвлөгөөний гол зорилго нь iOS үйлдлийн систем хэрэглэдэг олон сая хэрэглэгчиддээ зориулан шинэ болон чанартай контентуудыг гаргаж apple tv , apple music , app store зэргээ хөгжүүлэх зорилготой ба сүүлийн үед буураад байгаа ай фон гар утасныхаа худалдаанд бас эерэгээр нөлөөлнө гэж тооцоолж байгаа ажээ.