Хуавэй гар утасны гол цуврал болох “Mate” гар утасны шинэ хувилбар 9 сарын 19ны өдөр Германы Мюнхен хотод танилцуулахаар болсон байна. Арга хэмжээнийхээ нэрийг “Боломжийг дахин бод” гэж нэрлэсэн ба энэ нь гүүглэ болон бусад америк компаниудыг хуйвэйтэй хамтарч ажиллахыг хориглосонтой холбоотой юм.
Гүүглэ-ийн програмыг ашиглах боломжгүй болсон Хуавэй саяхан өөрсдийн шинэ үйлдлийн системийг танилцуулсан боловч хараахан төгс хэрэглээнд хэрэглэх түвшинд ороогүй учраас шинжээчдийн үзэж буйгаар Mate 30 андройдын нээлттэй үүсвэр дээр ажиллана гэж гар утасны аналистууд үзэж байгаа аж.
Үйлдлийн систем болон бусад зүйлээс гадна яривал “Mate” цувралын гар утаснууд хүчирхэг техник хангамжтай байдаг бөгөөд Mate 30 бас тийм байх нь гарцаагүй бөгөөд энэ 7 хоногт Берлиний IFA техникийн үзэсгэлэн дээр танилцуулах Kirin 990 процессортой байх магадлал өндөр ажээ.
Эх сурвалж: Theverge