Инстаграм энэ жилийн 4 сараас эхлэн 7 улсад, нийтлэлийн лайкны тоог нуух туршилтаа эхлүүлсэн билээ. Энэ нь ч үр дүнтэй сайтай байгаа бөгөөд томоохон нийтийн сүлжээний компани болох Фэйсбүүк ч мөн адил өөрийн сүлжээнд лайкны тоог нуух аргыг мөн идэвхжүүлэх төлөвтэй байгаа аж.
Судлаач Жейн Манчун Воны мэдээлэлснээр андриодын фэйсбүүк аппликэйшнд лайкны тоог харагдуулахгүй байхаар бичигдсэн кодыг олсон байна.
Фэйсбүүк хэрэглэгчид тэр дундаа өсвөр насныхан лайкны тооноос шалтгаалан өөрсдийгөө бага үнэлэх , өөртөө итгэх итгэл нь багасаж өөрсдийн нийтлэх нийтлэл нь бага лайк авахвий гэсэн айдастай байх нь мөн ийм арга хэмжээнд авахад нөлөөлж буй. Лайкны тоо бага байх тусам хүмүүс нийтлэгдсэн постоо устгах үйл явдал түгээмэл болсон нь мөн нөлөөлж байгаа юм.
Фэйсбүүкийн өөрсдийн албан ёсны мэдээллээр бол энэ тухай дөнгөж тооцоолох үе шатанд явж байгаа бөгөөд туршилтанд гарах арай болоогүй байгаа гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Techcrunch.