iOS-ын 12 дахь хувилбар олон нийтэд хүрч эхэлсэн билээ.
Өмнө нь шинэ iOS хувилбар гарах үед хуучин iPhone-той хүмүүс системээ шинэчлэхээс болгоомжилдог, суулгасны дараа ажиллагаа нь муудаж, хуучин хувилбар руугаа буцах хэрэгтэй болдог байсан.
Харин iOS 12-ын хувьд байдал өөр байгааг хэд хэдэн мэргэжилтнүүд баталжээ. Тухайлбал EverythingApplePro нэртэй YouTube суваг iOS 11.4.1 хувилбарыг iOS 12 хувилбартай харьцуулсан туршилтыг iPhone 5s-ээс хойшх бүх iPhone загварт хийж үзсэнээ харуулсан байна. iOS 12 нь iPhone 5s хувилбараас хойшх загваруудад суудаг.
Ингэхэд ихэнх тохиолдолд хуучин iPhone-ы систем ачааллах хугацаа, апп нээх хугацаа, камер нээгдэх хугацаа гээд ихэнх үзүүлэлтүүд мэдэгдэхүйц хурдассан байгаа юм.
Мөн баттерейн ашиглалт ч бага зэрэг уртассан тухай дурджээ.
Тиймээс iOS 12 зайлшгүй суулгах ёстой хувилбар болсныг өөр олон мэргэжилтнүүд хэлж байна.