Apple-ийн аналист Мин-Чи Куо-гын мэдээлснээр 2020 оны эхэн үед буюу 3 сард шинэ утасны хувилбар гарах төлөвтэй байгаа гэнэ. Үүнд 2016 оны 3 сард iPhone SE моделийн гар утас гарж байсан бөгөөд iPhone 5 шиг хэлбэртэй боловч үзүүлэлт нь 6-тай ойролцоо мөн илүү хямд үнээр утас сонирхдог хэрэглэгчдэд зориулж гарч байсан билээ. Үүнтэй ч холбоотой аналистын үзэж буйгаар iPhone SE-гийн дараагын хувилбар 8 шиг хэлбэртэй боловч үзүүлэлт буюу тэр дундаа а13 процессоор ба 3 гигабайт RAM-тай гарна гэж таамаглаж буй аж. Энэ нь iPhone 11-с дутахгүй хурдтай гэсэн үг билээ.
Эх сурвалж: theverge
Эх сурвалж: theverge