Эрүүл мэндийн салбарт эрт хавдар зэрэг илрүүлэх технологиуд их бий. Тэр дунд тархиний цус алдалтыг олж илрүүлэх нь маш хэцүү бөгөөд буруу харвал мэс заслын үйл явц удаашрах бөгөөд хэрэв олж чадахгүй өнгөрүүлбэл үхлийн ч аюултай юм. Харин энэхүү шинэ технологийн алгоритм нь 1 секундийн дотор хүний тархийг скан хийх бөгөөд 3ди хэлбэрээр цус алдалтыг маш оновчтой илрүүлэх юм. Энэ нь чадварлаг рентген шинжээчийн олж хараагүй жижиг хэлбэрийн согогийг ч олж чадна. Энэ алгоритм нь мэдээллийг маш хурдан дамжуулах бөгөөд эмч нарын хувьд яаралтай түргэн тусламжийн үед алтан цагийг хэмнэх явдал нь өвчтөнг аврахад маш том тус дэм болох аж.
Эх сурвалж: Engadget
Эх сурвалж: Engadget