CC9 pro гэж нэрлэгдэх энэ хүү 108 мегапиксел камертай ухаалаг гар утас нь , мөн мэдрэгчтэй байх гэнэ.
Хойд талдаа 5 камертай байх энэ утасны камер болгон нь өөр үүрэгтэй байх гэнэ.
108 мегапиксел авах чадалтай линз ,
5 мегапикселтэй 5х оптикал өсгөгч /10х хайбрид өсгөгч/
12 мегапикселтэй босоо зураг авах зориулалттай
20 ультра өргөн буюу 117o градус хэмжээст өргөн харах камер
2 мегапиксел макро линз буюу ойроос зураг авах чадалтай камер
6 дахь камер буюу селфи камер 32 мегапискел.
108 мега пикселтэй мэдрэгч нь Samsung , Xiaomi 2ын хамт дизайн хийсэн камер бөгөөд 2019 оны эхээр зарлаж байсан билээ. Энэ камераар 27 мегапикселээр зураг авч 4 пикселийг холбодог бөгөөд хүсвэл 108 мегапикселрүү шилжүүлж авах боломжтой юм.
Мэдээж энэхүү хүчтэй камерийг ажиллуулахын тулд чадалтай процессор хэрэгтэй бөгөөд энэ хүү утасны бусад үзүүлэлт нь мөн сайн ажээ. 5,260 mAh батарей, 6.47 инчийн амолед дэлгэц , Snapdragon 730G сүүлийн үеийн процессортой байна.
Үнийн хувьд 2800 юань үнэтэй худалдаанд 11 сарын 6наас хятад улсад худалдаанд гарна.
эх сурвалж: Theverge