Нокиа гэж ярихад хүн болгон гар утсаар нь мэддэг билээ. Энэхүү гар утасны томоохон компани хүрээгээ тэлж Энэтхэг улсын Флипкарт компанитай хамтарч ажиллан ухаалаг телевизорыг хийхээр болсон бөгөөд удахгүй худалдаанд гарж эхлэх ажээ.
55 инчийн хэмжээтэй Ультра өндөр нягтаршилтай /4к/ лед , андриод системээр ажилладаг энэхүү телевизор нь 24 ватт спийкертэй бөгөөд секундэд 60 герц шинэчлэх чадвартай.
Долби вишион дэмждэг бөгөөд , HDR10 , 3 HDMI оролт , 2 USB оролттой байх гэнэ.
12 сарын 10наас Энэтхэг улсад зарагдаж эхлэх бөгөөд 589$ орчим үнээр худалдаанд гарна.
Эх сурвалж: Theverge.com