Өнөө цагт нийгмийн сүлжээний тусламжтайгаар алдартнууд маш их орлого олох боломжтой болсон. Бараа бүтээгдэхүүн сурталчилахад хамгийн тохиромжтой талбар инстаграм гэдэгтэй энгийн хэрэглэгч ч санал нийлэх биз. 2019 оны тухайд инстаграмы хуудсаараа дамжуулан хамгийн их орлого олсон оддыг танилцуулья.
Криштиану Роналдо
@cristiano
Португаль хөлбөмбөгч спортын амжилтаас гадна инстаграмд 194 сая дагагчтай болж бас нэгэн дээд амжилт тогтоожээ. Их Британийн шинжээчдийн тооцоолсноор Роналдо өнгөрсөн онд 47.8 сая долларын орлоготой байжээ. Nike-ийн хөлбөмбөгийн пүүз, өөрийн нэрийн үнэртэн CR7 Play it Cool зэргийг сурталчлан нийт 49 сурталчилгааны бичлэг хийж, үсний уналттай хэрхэн тэмцэх талаар ч зөвлөгөө өгөөд амжжээ.
Лионель Месси
@leomessi
Криштианугийн мөнхийн өрсөлдөгч, аргентин довтлогч Лионель Месси (139 сая дагагчтай) Instagram баячуудын жагсаалтын хоёрт бичигдлээ. 2019 онд Месси өрсөлдөгчөөсөө хоёр дахин бага буюу 23.3 сая доллар олсон байна. Спортын од Adidas брэндээс гадна үнэт эдлэлийн Jacob & Co. компанийг сурталчилсан нийтдээ 36 сурталчилгааны пост нийтэлжээ.
Кендалл Женнер
@kendalljenner
Инстаграмын хэрэглэгчдийн дийлэнх хуийг бүсгүйчүүд эзэлнэ. Тийм ч учраас залуу охид нийгмийн сүлжээнд илүү хурдан алдаршиж байна. Кендаллыг “Инстаграмын хатан хаан” хэмээн хочилдог. 24 настай модель бүсгүй энэ талбарт 120 сая дагагчтай. Тэгвэл өнгөрсөн онд Calvin Klein, skincare Proactiv, Longchamp, Stuart Weitzman зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж 15.7 сая долларын орлого олжээ. Дашрамд сонирхуулахад Кендалл Женнерийн нэг удаа пост оруулах ханш 600 мянган доллараас эхэлдэг гэнэ.
Дэвид Бекхэм
@davidbeckham
Ахиад хөлбөмбөгч, гэхдээ хууччуулын нэг. Мэргэжлийн спортын карьераа дуусгасны дараа Дэвид Бекхэм олон нийтэд илүү нээлтэй болж, нийгмийн сүлжээн дэх хамгийн алдартай британи хүн болжээ. Бекхэмийн гэр бүл инстаграмаар дамжуулан 350 мянган доллар олсон нь өнгөрсөн жилийнхээс 70 мянган доллараар илүү юм. 2019 онд хөлбөмбөгч өөрийн хаягаараа 30 гаруй удаа сурталчилгаа нийтэлсэн байна.
Селена Гомес
@selenagomez
Инстаграмын баячуулын тавд дуучин бүсгүй Селена Гомез бичигдэж байна. 2019 онд Селена 8 сая доллар олсон бөгөөд зөвхөн ивээн тэтгэгчийн есөн зургийг байрлуулсан байна. Нэг зураг дунджаар 886 мянган доллар. Puma болон Coach брендүүдтэй хамтран ажиллаж буй Селена 160 сая дагагчтай.
эх сурвалж: eagle.mn