Технологийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг CES АНУ-ын Лас Вегас хотноо 1-р сарын 7-оос 10-ны өдрүүдэд болж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний үеэр тэргүүлэх технологийн компаниуд автомашин, гоо сайхан зэрэг салбарын технологийн дэвшил бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг. Тус арга хэмжээний онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
Ухаалаг утас хөгжих тусам утсаа ашиглан ажлаа хийх хүмүүсийн тоо нэмэгдэх болсон. Гэсэн ч ухаалаг утас /уламжлалт/ гаргүй учир урт хэмжээний текст бичихэд цаг их зарцуулдаг. Тэгвэл Самсунг өөрийн шийдлээ танилцууллаа. Тодруулбал, “SelfieType” буюу ухаалаг утасны камерыг хиймэл оюун ухаантай хоршуулан нүдэнд үл үзэгдэх гарыг бий болгох аж.
Самсунгийн дэргэдэх C-Lab уг технологийг хөгжүүлсэн бөгөөд хиймэл оюун ухаан болон гар утасны камерыг ашигласнаар хэрэглэгч нэмэлт төхөөрөмжгүйгээр уламжлалт гар шиг хурдан бичих боломжтой.
SelfieType-ийн ажиллах зарчим нь тун энгийн. Тусгайлан хөгжүүлсэн хиймэл оюун ухаан ухаалаг утасны тань камерыг ашиглан хуруу бүрийг хаана дарж байгааг уншиж улмаар текст болгон хувиргана.
Дараах бичлэгээс SelfieType хэрхэн ажиллаж байг харна уу.
Өмнө нь нүдэнд үл үзэгдэх гарыг бий болгох олон төрлийн шийдэл гарч байсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь нэмэлт төхөөрөмж эсвэл лазер ашиглаж байжээ. Одоогоор тус технологийг хэзээ хэрэглэгчдэд нээлттэй болгох нь тодорхойгүй байна.

эх сурвалж: Samsung