Бизнесийн байгууллагуудын нэн шаардлагатай, нэвтрүүлэх шинэ технологийн нэг бол өндөр хурдны интернэт сүлжээ 5G гарч ирэх явдал юм. Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмжийн томоохон компани болох Huawei энэхүү өндөр хурдны 5G сүлжээг нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна. Тэдний үзэж байгаагаар интернэт сүлжээний хүчин чадлыг 1000 дахин ихэсгэсний хүчинд дор хаяж 100 тэрбум гаруй интернэт төхөөрөмжний холболтын хурд болон интернэт ашиглагчдын хүлээлт багасч, Шинэ өндөр хурдны 5G интернэт сүлжээний хариу өгөх хугацаа нь 1 сек/10gb хүртэл дэмжиж ажиллана гэж тооцоолж байна. Гэхдээ энэ хурдыг өдөр тутмын хөдөлгөөн хэрэглэгчдэд хүргэхийн тулд гар утасны сүлжээ зөөвөрлөгч компаниудын дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, сүлжээний зардлыг бууруулах шаардлагатай. Мөн LTE-ийн /4G интернэт сүлжээ/ хэрэглэгчдийн тоо буурахгүй байгаа бөгөөд 2020 оны эцэс гэхэд /4G интернэт сүлжээ/ LTE-ийн хэрэглэгчдийн хэрэглээ 672 тэрбум долларт хүрэх төлөвтэй гэж тооцоолж байна.
эх сурвалж: www.mobileappdaily.com