АНУ-ын завсрын сонгуульд санал өгөхгүй байхыг уриалсан жиргээ нийтэлсэн 10 мянган автоматжуулсан хаягийг устгаснаа “Twitter” мэдэгдлээ. Устгасан хаягууд АНУ-д харьяалагдах төдийгүй ихэнх нь Ардчилсан намын байр сууринаас жиргэсэн байсныг “Twitter” компани мэдэгдсэн байна. Харин энэ талаар АНУ-ын Ардчилсан намаас хариу мэдэгдэл хийгээгүй аж. Аравдугаар сарын нэгнээс хойш сонгуультай холбоотой 10 сая жиргээ бүртгэгдсэн байна. АНУ-ын завсрын сонгууль болохтой холбоотойгоор “Twitter”, “Facebook” зэрэг олон нийтийн сүлжээний компаниуд хуурамч мэдээлэл тараасан, мэдээллийн аюулгүй байдлыг зөрчсөн хаягуудыг устгах арга хэмжээг идэвхтэй авч байгаа юм.