Орчин үеийн ухаалаг гар утаснууд хэд, хэдэн камертай болсон ч хүмүүс тэдгээр камеруудыг зөвхөн нэг нэгээр нь ээлж дараалан ашиглах боломжтой байдаг. Тэгвэл Filmic Pro компанийн зохион бүтээсэн DoubleTake нэртэй апп нь нэгэн зэрэг хоёр буюу урд ба хойд камераар бичлэг хийх боломжийг олгож байна.
DoubleTake аппыг ашиглахын тулд "Selfie", "Ultra", "Ultra Wide", Telephotо" зэрэг камеруудаас сонголтоо хийх бөгөөд үүний дараа та бичлэгүүдээ дэлгэц дээр хэрхэн харагдахыг (хуваагдаж харагдана) сонгон бичлэгээ хийнэ.
Энэхүү апп нь зөвхөн iOS 13 үйлдлийн системд танилцуулагдсан байгаа юм. Мөн тус аппыг зөвхөн iPhone 11 Pro Max, 11 Pro, 11, XS Max, XS ба XR загварын ухаалаг утасны эзэд ашиглах боломжтой.
Сонирхуулахад тус аппыг зохион бүтээсэн Filmic Pro компани нь мэргэжлийн кино найруулагчид дунд алдартай юм. Тухайлбал Шон Бэйкер "Tangerine" киногоо iPhone 5S загварын ухаалаг утас болон Filmic Pro аппыг ашиглан бүтээсэн байдаг.