Энэхүү мотоцикл нь "Livewire" төслийн хүрээнд хийгдэж байгаа аж. Дөрвөн секундийн дотор 160 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. Шинээр гарах мотоциклын үнэ одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ч “Harley Davidson”-ийн мотоцикл найман мянгаас 30 мянган ам.долларын үнэлгээтэй байдаг байна. 2008 оны санхүүгийн хямралын үеэр мотоциклын зах зээлийн өсөлт саарч “Harley Davidson” компани их хэмжээний алдагдалд орсон аж.
Үүнээс гадна АНУ-ын Засгийн газрын ногдуулсан гангийн татвар тус компанийн борлуулалтад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг шинжээчид анхааруулж байна.
эх сурвалж: bloomberg