Инстаграм нь тэр чигтээ зураг, дурс бичлэгээс бүрдсэн олон нийтийн сүлжээ билээ. Ийм ч учраас тус олон нийтийн сүлжээг харааны бэрхшээлтэй хүмүүс хэрхэн ашиглах нь чухал асуудал байсаар ирсэн юм.
Тэгвэл Инстаграм албан ёсны хэвлэлийн сайтаараа дамжуулан харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж хоёр шинэ нэмэлтийг хийснээ мэдээлсэн байна.Инстаграмын мэдээлснээр 7 тэрбум хүнээс 285 сая нь харааны бэрхшээлтэй бөгөөд эдгээр хүмүүст зориулж гаргасан тус хоёр нэмэлт функц нь тухайн зураг, дүрс бичлэг юуны талаар болохыг текст хэлбэрт оруулах зорилготой гэнэ.
Энэхүү хоёр аргын эхнийх нь зураг, бичлэгийг оруулж байгаа хэрэглэгч өөрөө богино хэмжээний тайлбар тусгайлан бичих бол сүүлийнх нь Фэйсбүүкийн объект таних технологийг ашиглан илүү нарийвчилсан тайлбар бий болгох юм.
Дээрх хоёр аргын аль нэгээр нь бий болсон тайлбарыг харааны бэрхшээлтэй иргэд автомат уншигч зэрэг төхөөрөмжийн ачаар сонсож ойлгох боломжтой. Хэрэв та харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан өөрийн нийтэлж буй зураг, бичлэгтээ тайлбар бичихийг хүсвэл дараах зураг дээрх алхмыг дагаарай.

эх сурвалж: gogo