Хэрвээ та байнга утсаараа оролдож, хэт их цаг зарцуулж байгаа бол iOS 12 үйлдлийн системийн дараах функциуд технологийн хэт донтолтоо хазаарлахад тань туслах болно. iOS 12 үйлдлийн системд Screen Time буюу таныг чухам ямар аппликэйшн, вэб хуудсыг хамгийн их ашиглаж, цаг зарцуулж байгааг нарийвчлан тооцох хэрэгсэл шинээр нэвтэрсэн юм.
Та Facebook, Pinterest, Instagram зэрэг байнга оролддог аппликэйшнүүддээ зарцуулах цагаа багасгая гэвэл Screen Time-тай гүнзгий танилцаж, тодорхой хугацаанд л ашиглах горим тохируулаарай.
- Settings цэс рүү нэвтэрнэ.
- Доош нь гүйлгээд Screen Time гэж сонгоно.
- App Limits-г сонго.
- Add Limits-г сонго.
- Хязгаарлах аппликэйшний төрлөө сонгох бол Add дарна.
- Өдөрт хэчнээн цаг ашиглах хязгаараа тохируулаад Set товч дарна. Нэг зүйлийг сануулахад энэ нь тухайн төрлийн бүх аппликэйшнийг ашиглах нийт хугацааг тохируулж буй хэрэг юм. Жишээлбэл, миний iPhone утасны Social Networking гэсэн төрөлд Facebook, Instagram, Pinterest зэрэг аппликэйшнүүд багтаж байгаа. Та өөрийн сонголтоор энэхүү төрөлд хэдийг ч нэмж, бас хасаж болно.
- Тухайн аппликэйшнийг өдөрт ашиглах цагийн хязгаар дуусахын өмнө танд сануулах мессеж ирнэ. Хэрвээ сануулах мессежийг үл тоон аппликэйшнээ үргэлжлүүлж, ашиглах бол Ignore Limit гэж дараарай.
- Ингэснээр танд 15 минутын дараа дахин сануулах мессеж хүлээн авах эсвэл тухайн өдөртөө дахин сануулах мессеж авахгүй байх гэсэн 2 сонголт бүхий цэс харагдана. Эсвэл та Settings цэс рүү ороод эдгээр цагийн тохируулгыг шинээр өөрчлөх ч боломжтой.