Qualcomm-ын Хавайд болж буй технологийн чуулганы үеэр олны анхаарлыг татсан бүтээгдэхүүн нь Самсунгийн 5G сүлжээг дэмждэг ухаалаг утасны туршилтын загвар байв. Уг утсаар АНУ-ын үүрэн холбооны компани болох Verizon-ы 5G сүлжээг ашиглан 4K дүрслэлтэй бичлэг шууд дамжуулж сонирхуулсан юм. Чуулганд оролцогчдоос ихэд нууцалж байсан уг утасны үзүүлэлт, нэр зэргийн талаар мэдээлэл байхгүй ч дэлгэцнийхээ дээд хэсэгт бус буландаа notch-той (камер, чанга яригч, бусад мэдрэгчүүдийг агуулсан хэсэг) хамгийн анхны ухаалаг утас гэхэд буруудахгүй ажээ. Туршилтын загвар төдий учир ийм notch-той утсыг худалдаанд гаргах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Самсунгийн зүгээс ч туршилтын загвар тул хэрэглэгчдийн гарт хүрэх эцсийн загварыг үүгээр төсөөлж болохгүй гэсэн тайлбарыг TechRadar сайтад өгчээ.
Ямартай ч 2019 оны эхний хагаст Verizon болон Самсунг нар хамтран 5G сүлжээг дэмждэг ухаалаг утсыг худалдаанд гаргахаа мэдэгдсэн билээ.
Түүнчлэн АНУ-ын үүрэн холбооны компани болох Sprint Солонгосын LG-тэй хамтран 5G дэмждэг ухаалаг утсыг ирэх онд гаргахаа зарласан юм. Энэхүү өрсөлдөөнд хэн нь түрүүлэхийг хүлээх л үлдлээ.
эх сурвалж: gogo
эх сурвалж: gogo