Nex Dual Display Edition нэртэй уг утасны нүүрэн хэсэг нь тэр чигтээ дэлгэц бөгөөд арын хэсэг нь камер, чанга яригч зэргийг агуулах ба мөн л урдаасаа бага зэрэг жижиг дэлгэцтэй байх аж. Хэмжээний хувьд урд талын дэлгэц нь 6.4 инч харин арынх нь 5.5 инч юм. Ард талд байрлах камерууд нь 12 болон 2 мегафиксел юм байна.
Хоёр дэлгэцтэй байх нь хэд хэдэн давуу талыг бий болгож байгааг Vivo дурдсан байна. Жишээлбэл дараах зурагт харагдаж байгаа шиг тоглоом тоглож байхдаа хоёр дэлгэцийг хоёуланг нь ашиглах, арын дэлгэцэд гоёл чимэглэлийн зориулалтаар хүссэн өнгө, зургаа гаргах зэргээр ердийн ухаалаг утасны хийж чадахгүй олон үйлдлийг хийх боломжтой.
Снапдрагон 845 процессор, 10GB шуурхай санах ой, 128GB багтаамж, 3,500mAh батарей, дэлгэц дээрх хурууны хээ уншигч гээд хүчин чадлын хувьд бусад утсаас дутахааргүй Nex Dual Display Edition 12-р сарын 29-нд худалдаанд гарах юм. Хятад дахь үнэ нь ойролцоогоор 725 ам.доллар бөгөөд Хятадаас бусад оронд худалдаанд гарах хугацаа, үнэ зэргээ одоогоор зарлаагүй байна.