АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй TikTok аппликейшнийг эзэмшигч Хятадын ByteDance компани болон WeChat аппликейшнийг эзэмшдэг Tencent компани, тэдгээрийн охин компаниудтай хийсэн гэрээ хэлэлцээрээ цуцлах зарлиг гаргажээ.
Цагаан ордноос мэдээлснээр 45 хоногийн дараа хэрэгжиж эхлэх уг хориг арга хэмжээ нь АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой гэсэн байна.
Америкийн тусгай албанаас TikTok болон WeChat үйлчилгээ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж, иргэдийн хувийн мэдээллийг цуглуулан Хятадын эрх баригчдад дамжуулж байна хэмээн сэжиглэж байгаа юм.
Дональд Трамп эдгээр үйлчилгээнүүдийн АНУ дахь салбарыг Америкийн компаниудад зарахгүй бол тус улсын нутаг дэвсгэр дээрх үйл ажиллагааг зогсооно хэмээн анхааруулаад байгаа юм. Харин Хятадын зүгээс үүнийг шударга бус өрсөлдөөн гэж үзэж буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: CNN