Хайлтын системийн аварга компани Google-ийн сошиал сүлжээ болох Google+ өрсөлдөөнд дийлдэж, цаашид хөгжүүлэх боломжгүй болсон тул ирэх онд хаагдахаар болсон билээ.
Энэ оны дундуур шийдвэрийг зарлахаас өмнөхөн хэвлэлд тус сүлжээний олон зуун мянган хэрэглэгчийн хувийн мэдээлэл хакеруудад алдагдсан байж болзошгүй тухай мэдээлж байв.
Google+ сүлжээг зогсоох хугацааг 2019 оны наймдугаар сар гэж тухайн үед зарласан юм. Тэгвэл тус компани өчигдөр системийн алдааны улмаас 52.5 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг арваннэгдүгээр сарын 7-ноос 13-ны хооронд алдсан байж болзошгүйг зарлалаа.
Улмаар үйлчилгээг зогсоох хугацаагаа наашлуулж, 2019 оны дөрөвдүгээр сар болгожээ. Google бас өөрийн сошиал сүлжээтэй гадны программууд холбогдож ажиллахад хэрэглэгддэг API хандалтуудыг 90 хоногийн дотор зогсооно гэж мэдэгдсэн юм.
Ийнхүү Google компани сошиал сүлжээний өрсөлдөөнөөс аль болох богино хугацаанд, бага хохиролтой гарахын төлөө шуурхайлж эхэлжээ.