Нууц үг менежмэнтийн SplashData компани өнгөрч буй онд хакеруудад алдагдсан нийт 5 сая гаруй нууц үгнээс хамгийн олон давтагдсан 100 үгийг жагсааж танилцуулжээ.
Өөрөөр хэлбэл эдгээр нь бусдад алдагдах хамгийн өндөр магадлалтай нууц үгнүүд юм.
Энэ жилийн жагсаалтыг “123456”, “password” гэсэн нууц үгнүүд уламжлал ёсоор тэргүүлсэн бол “donald” гэсэн нууц үг 23 дугаарт анх удаа дэвшиж орсон нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын нэр алдартай холбоотой гэгдэж байна.
Энд бид хамгийн эхний 10 муу нууц үгийг жагсаалаа. 100 нууц үгний бүрэн жагсаалттай энэ холбоосоор танилцаарай.
1. 123456 (өмнөх оноос байр өөрчлөгдөөгүй)
2. password (өөрчлөгдөөгүй)
3. 123456789 (3 байр ахисан)
4. 12345678 (1 байр ухарсан)
5. 12345 (өөрчлөгдөөгүй)
6. 111111 (шинээр орж ирсэн)
7. 1234567 (1 байр ахисан)
8. sunshine (шинээр орж ирсэн)
9. qwerty (5 байр ухарсан)
10. iloveyou (өөрчлөгдөөгүй)
Хэрвээ таны нууц үг топ 100-д багтаж байвал даруй солихыг SplashData зөвлөж байна. Ингэхдээ дараах анхааруулгыг бодолцохыг зөвлөжээ. 12-оос дээш тооны үсэг, тусгай тэмдэгт, тоо холилдсон байх. Хэрэглэдэг үйлчилгээ бүртээ өөр нууц үг сонгох.
Хакерууд нэг нууц үгийг чинь мэдвэл бусад үйлчилгээ рүү нэвтрэх боломжгүй байх ёстой. Олон нууц үг санах, хадгалах хэцүү тул Password Manager төрлийн програмын хэрэгслийг ашигладаг болох.