Дэлхийн технологийн зах зээлд трэнд болоод буй нисдэг камер буюу дроныг бид мэддэг болсоор удаж байна. Хэдийгээр энэ технологи бидний өдөр тутмын амьдралд нэвтрээгүй ч кино урлагийнхан, цагдаагийн байгууллага, аялал жуулчлалын салбар, гэрэл зураг сонирхогчид, Онцгой байдлынхан гээд энэ технологийн шийдлийг ашигладаг албан байгууллага, хувь хүн олон болжээ. Энэ нисдэг камернуудын ур чадвар өссөөр, хүнгүй зөөгч хаалганы цаана бараа хүргээд ирэх нь гадны улс оронд бараг хэвийн үзэгдэл болжээ.
Тэгвэл бид өмнө нь зөвхөн адал явдалтай зөгнөлт кинон дээрээс хардаг байсан, нисдэг машин, нисдэг такси гэрийн гадаа, ажлын үүдэнд хүлээж зогсох нь гайхамшигтай үйл явдал гэхээс өөр юу гэх билээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь бидэнд боломжгүй зүйл мэт санагдаж байсан энэ технологийн шийдлийг энэ жилээс өндөр хөнжилтэй улс оронд ашиглаад эхэлжээ.
Германы нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг компани нисдэг “такси” зохион бүтээж, томоохон хот дотор зорчигчдыг 27 км хүртэл газар тээвэрлэх боломжтой болсон байна. Технологийн акулууд хоёр зорчигч суудаг, дроны технологиор ажилладаг волокоптерыг бүтээжээ. Зохион бүтээгчид нь энэ технологидоо 10 жилийн баталгаат хугацаа өгч байгаа аж. Энэ хугацаанд 100 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ хэмээн тооцоолсон байна. Волокоптер бол зөвхөн хүн тээвэрлээд зогсоогүй ачаа тээвэрлэх зориулалттай бүтээгджээ. Энэ нисдэг “такси” волокоптерыг Дубай, Сингапур, Герман зэрэг улсад ашиглахаар эрхээ аваад байна.