Фэйсбүүкийн "classic" буюу хуучин загвар нь ирэх есдүгээр сараас эхлэн бүр мөсөн ашиглагдахааргүй болжээ. Engadget-ийн мэдээлснээр Фэйсбүүкийг дэмжих хуудас шинэчлэгдсэн бөгөөд тун удахгүй бүх хэрэглэгчид шинэ хувилбар ашиглах аж..
Одоогийн байдлаар хэрэглэгчид хуучин хувилбараа түр зуур ашиглах боломжтой ч хуучин хувилбар руу шилжихэд "есдүгээр сараас эхлэн хуучин Фэйсбүүкийн загвар ашиглах боломжгүй болно” гэсэн мэдэгдлийг илгээж байгаа аж.
Шинэ веб загварыг өнгөрсөн жил Фэйсбүүк хөгжүүлэгчдийн чуулганаар зарлаж, iOS, Android програмууд дээр нэвтрүүлж эхэлсэн байна.
Харин десктоп хувилбараа сүүлд буюу энэ оны гуравдугаар сард нэвтрүүлсэн бөгөөд хэрэв хүсвэл хэрэглэгчид хуучин загвараа үргэлжлүүлэн ашиглах боломжтой байжээ.
Энэхүү шинэ хувилбар нь илүү цэвэр цэмцгэр, цэгцтэй, цагаан орон зайг багтааж өгсөн ба хар өнгөтэй горимд ч шилжүүлж болдгоороо давуу талтай. Бүтэц, зохион байгуулалтын хувьд өмнөхөөсөө илүү ашиглахад хялбар болсон бөгөөд хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг Watch, Marketplace, Gaming цэсүүдийг вебийн дээд хэсэгт буюу онцлох хэсэгт байршуулжээ.

Эх сурвалж: TheVerge