Фэйсбүүк өмнө нь энэ асуудлыг техникт гарсан алдаа байсан ба Инстаграм аппликейшн нь зөвшөөрөлгүй камер ашиглаагүй гэж мэдэгдэж байжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт шүүхэд гарсан нэхэмжлэл нь Инстаграмыг iPhone –ны камер ашиглан хэрэглэгчдийг тагнасан гэх хэрэг дээр үндэслээд байгаа юм. 7 дугаар сард Facebook “Хэдий Apple -ын iOS 14 програм хангамж Инстаграм аппликейшн нь камер ашигласан гэж заасан ч бид үнэхээр ашиглаагүй” гэж мэдэгдэж байсан.
“Instagram Аппликейшн нь ухаалаг утасны камерын функц нээлттэй байгаа үед зөвшөөрөлгүйгээр камер-луу байнга нэвтэрч хэрэглэгчдийг хянаж байдаг.” Мөн Инстаграм –ыг эзэмшдэг Фэйсбүүк нь "Хэрэглэгчдийнхээ хувийн нууцлалд халдахаас гадна үнэ цэнэтэй, мэдээллүүдийг цуглуулж зах зээлийн судалгаа хийдэг” гэж АНУ-ын Сан-Франциско дахь дүүргийн шүүхэд Нью Жерси мужийн Instagram хэрэглэгч Бриттани Кондит гаргасан нэхэмжлэл дээрээ дурджээ.
Харин Фэйсбүүк энэ 7 дугаар сард iPhone хэрэглэгчдэд ирсэн камерын ашиглаж буй мэдэгдэл алдаа байсан "Эдгээр тохиолдлуудад бид таны камер руу нэвтрэх эрхгүй бөгөөд таны ямар ч мэдээлэл бидэнд бичигдээгүй" гэж Фэйсбүүк The Verge-д мэдэгдэл хийсэн.
Камер нь үнэт мөчүүдээ хуваалцаж нийгмийн харилцаанд ороход чухал үүрэг гүйцэтгэдэг боловч энэ технологи нь мөн эрсдэл дагуулдаг. 2019 онд хэрэглэгчид Фэйсбүүк аппликейшн нь зөвшөөрөлгүйгээр камер асаасан тохиолдлыг мөн анзаарч байсан бөгөөд Фэйсбүүк үүнийг мөн л нэг техникийн алдаа гэж мэдэгдэж байжээ. Гэхдээ тийм байлаа гэхэд үүнд холбогдох хүмүүс зөвхөн програм хангамжид найдахаас илүүтэй өөр арга хэмжээ авах хэрэгтэй билээ. 2016 онд Фэйсбүүкийн Гүйцэтгэх захирал Марк Цукерберг зөөврийн компьютерийнхаа вэб камерыг хааж наалт наасан байсан нь нэгэн бичлэг дээр санаандгүй үлдсэн нь олон нийтийг шуугиулж байсан билээ.
Эх сурвалж: www.cnet.com