Нийслэлийн хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтэй 10 аж ахуй нэгж, 600 гаруй тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлж байна. Нийслэлийн тээврийн газраас жил бүр эдгээр такси үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийдэг. Энэ жилийн хувьд такси үйлчилгээ болон такси дуудлагын үйлчилгээний гэрээтэй аж ахуй нэгж байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх мөн гэрээгүйгээр такси болон такси дуудлагын үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэгджээ.
Такси дуудлагын үйлчилгээгээр хэрэглэгчдийн хэдийнээ танил болсон 19001950 такси дуудлагын нэгдсэн төвийн хувьд такси үйлчилгээний
стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй, такси дуудлагын төв хөдөлгөөнт төхөөрөмжинд зориулсан такси аппликэйшнд шилжсэнийг Нийслэлийн тээврийн газраас сайшааж байна.
стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй, такси дуудлагын төв хөдөлгөөнт төхөөрөмжинд зориулсан такси аппликэйшнд шилжсэнийг Нийслэлийн тээврийн газраас сайшааж байна.