Үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олны ээлжит сургалт "Аялал-Сургалт-Амралт" нэрийн дор зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалт 1900-1950 лавлахын удирдах ажилтнуудад чиглэгдсэн юм. Өглөөний 08:00 цагт ууланд алхалтаар эхэлсэн аялал СЕО номын зохиолч, Д.Болорын хувь хүний хөгжил, үйлчилгээний чиг хандлага сэдэвт сургалтаар үргэлжиллээ.
Түүнчлэн эерэг хандлага ба үгийн хүч сэдвийн хүрээнд ажлын цагийг хэрхэн үр дүнтэй, сэтгэл ханамж бүтээмж өндөртэйгээр өнгөрүүлэх талаар мэргэжлийн багшийн зөвлөгөөг сонсож, цэвэр агаарт гольф тоглон ажлын алжаалаа тайллаа. Хурдацтай хөгжиж буй мэдээлэл технологийн эринд ажилчин, албан хаагчиддаа оюуны хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ олон талт сургалтад тогтмол хамруулдаг мэдээллийн лавлахын хамт олон амралт, сургалтыг хослуулан нэгэн өдрийг ийнхүү үр дүнтэй өнгөрүүллээ.
СЕО номын зохиолч, "Эн Си Эс" компанийн Гүйцэтгэх захирал Д.Болор: 1900-1950 мэдээллийн лавлах үйлчилгээний салбартаа тэргүүлэгч, зах зээлийн хамгийн том тоглогч. Үйлчилгээний байгууллагад олон жил ажилласны хувьд энэ хамт олонтой уулзаж, харилцан туршлага солилцож, өөрийн ажлын туршлагаас бас хуваалцлаа. Ялангуяа хэрэглэгчийн үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, харилцааны ур чадварыг хөгжүүлэх сэдвийн хүрээнд өнөөдрийн сургалт үр дүнтэй, сонирхолтой боллоо. Түүнчлэн лавлах үйлчилгээний өнөөгийн чиг хандлага, шинэ шинэлэг санал санаачилга гээд олон сэдвээр яриа өрнүүлсэн үр дүнтэй, өгөөжтэй сургалт боллоо гэж үзэж байна. 1900-1950-ийн хамт олон хэрэглэгчиддээ илүү өндөр түвшинд үйлчлэх эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байна.
Зөвлөх үйлчилгээний "Эн Си Эс" компанийн Дэд захирал Н.Энхбаатар: Дэлхий нийтээрээ зөв, эерэг хандлагын тухай ярьж, хэрэгжүүлж байна. Удирдлагууд ч бас эерэг хандлагатай ажилтанг ажилд авч, ур чадварыг олгох хүсэлтэй болсон байна. 1900-1950 лавлахын хувьд маш олон үйлчилгээний стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгууллага. Өнөөдрийн сургалтаар бид аз жаргалтай ажилтныг бэлтгэх, ажилдаа дуртай, бүтээлчээр ажиллах эерэг хандлагуудын тухай болон дэлхий нийтийг хамарсан үйлчилгээний соёлын тухай ярилцлаа. Гол нь энэ бүхнийг үйл ажиллагаандаа, өдөр тутамдаа хэрэгжүүлснээр өнөөдрийн энэ сургалтын үр дүн гарна.