Үндэсний тэргүүлэгч 19001950 мэдээллийн лавлах нь бодит мэдээллийн цогц үйлчилгээг, дэвшилтэт техник технологийн шийдлээр, мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан 24 цагийн турш хүргэдэг. 19001950 лавлахын дэргэдэх "Олсон гээсэн бичиг баримтын төв" нь 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Хэрвээ та бичиг баримтаа гээсэн бол 19001950 лавлах утас руу холбогдож өөрийн бичиг баримтаа шүүлгэх, бүртгүүлэх боломжтой.
Үндэсний тэргүүлэгч 19001950 мэдээллийн лавлах, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нийт мэдээллийн ажилтнууддаа
Үндэсний тэргүүлэгч 19001950 мэдээллийн лавлах, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нийт мэдээллийн ажилтнууддаа
- Иргэний улсын бүртгэлийн үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдүүлэлт
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэл
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ажиллагаа, баримт бичгийн бүрдүүлэлт сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эрх зүй гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Чиймаа, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн П.Батбилэг нар хариуцан явууллаа.
Үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлахаас хэрэглэгчид иргэний бүртгэлтэй холбоотой асуултуудыг буюу Шинээр төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хэрхэн хаанаас авах вэ? Цахим үнэмлэх шинээр авах, сунгалт хийлгэх тухай, Гэр бүл батлуулах болон цуцлахад ямар материал бүрдүүлэх, хаана хандах, Гадаад паспорт шинээр авах болон хэрхэн сунгалт хийлгэх вэ? зэрэг асуултуудыг түгээмэл асуудаг. Тиймээс Үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлах, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нийт ажилтанууддаа иргэний бүртгэл болон бичиг баримтын бүрдүүлэлттэй холбоотой нэгдсэн ойлголт өгөх шат дараалсан сургалтыг явуулж байна.