“1900-1950” мэдээллийн лавлах нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсон хүчнээ чадавхжуулах, ур чадварыг нь нэмэгдүүлэх, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор SMART WORKING арга хэмжээг өнгөрсөн оны есдүгээр сараас хойш зохион байгуулж байна.
Энэ сарын SMART WORKING арга хэмжээ "ИНЭЭМСЭГЛЭЛ ЭЕРЭГ ХАНДЛАГА" уриан дор зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд "Сэтгэлийн өнгө гэр бүл" төвийн сэтгэл судлаач, доктор Г.Наранбаатар урилгаар оролцон "ТОГТВОРТОЙ ГЭР БҮЛ, ТОГТВОРТОЙ АЖИЛ АМЬДРАЛ" сэдвээр лекц тависан юм.
Мөн ажилтнуудынхаа санал санаачлагаар хоёр клуб шинээр нээлээ. Тодруулбал амралт чөлөөт цагаараа эрүүл мэнддээ анхаарч хамтдаа аялах "19001950 АЯЛАЛЫН КЛУБ" ном унших дуртай ажилтнууддаа зориулж "НОМТОЙ НӨХӨРЛӨЕ" клубуудыг ажиллуулахаар боллоо.
19001950 лавлахын СОШИАЛ, МЕДИА МАРКЕТИНГИЙН албанаас энэ сард зарласан "Сошиал хөгжүүлэлтийн аян"-ы талаар мөн сошиал орчинд өөрийн хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах, хөгжүүлэх сургалт орлоо.
SMART WORKING арга хэмжээгээр ур чадвар хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан ажилтнуудыг урамшуулж Улаан-үд, Байгаль нуур руу аялах эрхийн бичгээр шагналаа. Мөн тухайн сарын ажлын бүтээмж, үр дүнгээс нь хамаарч гурван ажилтныг мөнгөн гүүр эмнэлэгт иж бүрэн үзлэг оношилгоонд хамрагдах эрхийн бичгээр шагнасан юм. Шагнуулсан шилдэг ажилтнууддаа ажлын өндөр ажилт хүсье.
Уламжлал болгон зохион байгуулдаг азын сугалаанд азтай ёндоотой байж азтан болсон ажилтнууддаа баяр хүргэе. Энэ сард фэйсбүүк ашиглан нийт ажилтнууд дундаасаа рэндомоор азтан шалгаруулснаараа өвөрмөц байлаа.

19001950 мэдээллийн лавлах нь салбартаа анх удаа ERP системийг цогцоор нь нэвтрүүлэх том ажлыг эхлүүлсэн билээ. Тус арга хэмжээнд Астериск техноложи ХХК төслийн менежир н.Гантуяа "OD ERP" системийн талаар нийт ажилтан, албан хаагчдад мэдээлэл өгч, сургалт явуулсан юм.
Энэ систем нэвтэрснээр:
- Байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, автоматжуулах
- Уламжлалт цаасан суурьт үйл ажиллагааг халж, дижитал системд шилжих
- Байгууллагын уялдаа холбоо сайжирч, нэгдсэн мэдээллийн системтэй болох
- Ажилчдын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ажилтнуудын дунд нээлттэй уур амьсгал бий болгох зэрэг олон давуу талуудтай юм.