1900-1950 мэдээллийн лавлах нь нийт ажилтан албан хаагчдынхаа идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, дотоод хамтын ажиллагааг идэвхжүүлэх, урамшуулах зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд шинээр нэвтрүүлж буй ухаалаг технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ ажилчиддаа дэлгэрэнгүй танилцуулж санал бодол, туршлагаасаа хуваалцлаа. Тухайлбал тус лавлахын Такси дуудлагын төв нь олон улсын болон үндэсний стандартад нийцсэн такси тоолууржуулалтыг нэвтрүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаж байгаа талаар танилцуулга мэдээлэл хийгдлээ.
Байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах алба нэгж хоорондын нэгдмэл ажиллагааг дээшлүүлж, тухайн компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх ERP системийг амжилттай нэвтрүүлснээ дүгнэн хэлэлцлээ.
Энэ нь ажилчдын өдөр тутмын ажлын хэв маяг, арга барил цэгцэрч, байгууллагын соёл, ажлын уялдаа холбоо сайжирч, байгууллага улам бүр нягтарч, нэгэн цогц болох үр дүнтэй систем нэвтэрч байгаад нийт ажилчид сэтгэл ханамжтай байлаа. Удирдлагуудын хувьд ч ERP нэвтрүүлэх нь өөрийн байгууллагын үйл ажиллагааг дараагийн боловсронгуй түвшинд хүргэж байгаа давуу талтайг онцоллоо.
Энэхүү өдөрлөгийн үеэр ажилчдыг идэвхжүүлэх ажил мэргэжилтэй холбоотой АХА уралдаан тэмцээн, англи хэл дээр Let's learn English тэмцээнүүдийг зохион байгуулж нийт хамт олноо манлайлж, идэвхи чармайлттай оролцсон ажилчидаа шагнаж урамшууллаа.

Англи хэлний үгийн сангийн баялгийг хөгжилтэй хэлбэрээр шалгах "Чанга шивнээ" асуулт хариултын уралдааны зургуудаас
Ажил мэргэжилтэй холбоотой АХА уралдаан тэмцээний зургуудаас