19001950 мэдээллийн лавлахын "Такси дуудлагын нэгдсэн төв" хөдөлгөөнт төхөөрөмжинд зориулсан такси аппликэйшнд шилжсэнтэй холбогдуулан нийт жолооч нарынхаа дунд болзолт уралдаан зарласан. Тэгвэл энэ сарын уралдаанд бусдыгаа манлайлан шалгарсан шилдэг 3 жолоочид шагналын гар утсыг гардуулан өглөө.
1900-1950 Мэдээллийн лавлахын “Такси дуудлагын төв”-ийн жолооч Г.Баатарсүх:
Би 1900-1950 мэдээллийн лавлахын такси дуудлагын төв байгуулагдсан цагаас хойш 13 дахь жилдээ ажиллаж байна. Юуны өмнө миний амьдралтай энэ байгууллага салшгүй холбоотой гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр бидний ажлыг үнэлж ухаалаг утас бэлэглэж байгаад сэтгэгдэл маш өндөр байна. Манай хамт олон шинээр такси аппликейшн ашиглаж эхэлсэн. Бидний хувьд өмнө нь дуудлагаа станцаар аваад сурчихсан байсан учир эхэндээ хэцүү санагддаг байсан. Харин өнөөдөр манай дуудлагын төвийн бүх жолооч нар такси аппликейшнд бүрэн шилжсэн. Өмнө нь төлбөрийн маргаан их гардаг байсан бол хөдөлгөөнт төхөөрөмжинд шилжсэнээр ийм асуудал огт гарахаа больсон. Сүүлийн 2 сар такси аппликейшн ашиглалаа жолооч бидний хувьд сэтгэгдэл өндөр байна. Үйлчлүүлэгчдийн хувьд ч маш таатайгаар хүлээн авч байгаа.
1900-1950 Мэдээллийн лавлахын “Такси дуудлагын төв”-ийн жолооч Д.Сүхбаатар:
Миний хувьд тээврийн байгууллагад нийтдээ 30 гаруй жил ажилласан. Үүнээс 1900-1950 Такси дуудлагын төвд 10-аад жил ажиллалаа. Анхдагч жолооч нарын нэг. Өнөөдөр бидэнд урам өгч ухаалаг утсаар урамшуулж байгаад талархаж байна. Энэ бол манай хамт олны хүч хөдөлмөр. Үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлсэн такси аппликейшны хувьд бидний ажлыг улам хөнгөвчилж өгсөн. Хөдөлгөөнт төхөөрөмжинд шилжсэнээр миний авдаг байсан дуудлага нэмэгдээд зогсохгүй ашиглахад их амархан. Станцаар дуудлага авдаг байхад орилоод авч чаддаггүй үе их байсан бол одоо дуудлага авахад ямар ч асуудалгүй болсон. Одоо манай такси дуудлагын төв 100 хувь хөдөлгөөнт төхөөрөмж буюу такси аппликейшнд шилжсэн. Энэ нь ч жолооч нарт маш их таалагдаж байгаа. 1900-1950 Мэдээллийн лавлахын “Такси дуудлагын төв”-ийн нийт удирдлага, хамт олондоо ажлын амжилт хүсье.
1900-1950 Мэдээллийн лавлахын “Такси дуудлагын төв”-ийн жолооч Г.Цогбадрах:
1900-1950 мэдээллийн лавлахын “Такси дуудлагын төв”-д гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд үйл ажиллагаандаа маш олон шинэлэг зүйлийг нэвтрүүлсээр ирсэн. Одоо манай такси дуудлагын төвийн жолооч нар дуудлагаа аппликейшнээр дамжуулан авч байна. Бидний ажлыг хөнгөвчилсөн маш чухал системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн удирдлагууддаа маш их баярлалаа. Өнөөдөр бидний ажил хөдөлмөрийн үнэлж ухаалаг утсаар шагнасанд сэтгэгдэл маш өндөр байгаагаа илэрхийлье. 2019 ондоо амжилт бүтээлээр дүүрэн хамтран ажиллахыг хүсч байна.
1900-1950 Мэдээллийн лавлахын “Такси дуудлагын төв”-ийн жолооч Г.Баатарсүх:
1900-1950 Мэдээллийн лавлахын “Такси дуудлагын төв”-ийн жолооч Д.Сүхбаатар:
1900-1950 Мэдээллийн лавлахын “Такси дуудлагын төв”-ийн жолооч Г.Цогбадрах:
Ярилцсанд баярлалаа.