Цаг агаарын байгууллагаас /2025.02.05/ өдрийн 14:00 цагийн байдлаарх цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэв. Баруун гурван аймгаас бусад нутгаар хүчтэй салхи шуургатай байгаа бол Сэлэнгийн өмнөд Хэнтийн баруун Төв аймгийн ихэнх нутгаар орон шуурганы цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна. Хөдөө орон нутгийг чиглэсэн замд гарахгүй байхыг анхааруулж байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан орон нутгийн замд цас орж, цасан шуургатай, халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж байгаа тул тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулах, шаардлагагүй бол холын замд зорчихгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: УЦУОШГ