Амны хөндий, хоолойг тогтмол зайлах нь амны хөндий, амьсгалын замаар дамждаг төрөл бүрийн өвчин үүсгэгчийг устгах үр дүнтэй. Иймд өдөр тутамдаа хэвшүүлэхийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уриаллаа.
Уусмалыг амандаа балгаад толгойгоо гэдийлгэж, хамраар амьсгалаа гаргахдаа хоолойгоо хүчтэй хоржигнуулан зайлна. Нэг удаа зайлахдаа үйлдлийг 5-7 удаа давтана.
Доорх уусмалын аль нэгээр хоолойг 5-7 удаа зайлж, 10 хоног завсарлан үргэлжлүүлэх нь үр дүнтэй аж.