“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг. Өнгөрсөн оны ногдол ашгийн эхний хэсгийг шинэ он гарахын өмнө иргэдэд 121,500 төгрөг олгосон. Харин үлдсэн ногдол ашиг болох 200 гаруй мянган төгрөгийг сар шинийн баяраас өмнө олгох эсэх асуудал үүсээд байна. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас дараах тайлбарыг өгчээ.
"Компанийн санхүүгийн жилийн эцсийн тайлан гарсан. Хуулийн хугацаанд буюу энэ сарын 19-нөөс өмнө Төлөөлөн удирдах зөвлөл хуралдана. Тус хурлаар ТУЗ шийдвэр гаргавал үлдэгдэл ногдол ашгийг сар шинийн баярын өмнө иргэдийн дансанд шилжүүлнэ. Хэрэв аудитын шалгалтын дараа олгохоор бол ирэх 3,4-р сард олгоно"