Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд автозамын ачааллыг бууруулах зорилготой Нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашинууд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж буй. Тодруулбал, энэ сарын 22,24,26-нд сондгой, энэ сарын 23,25,27-нд тэгш дугаараар төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцох юм.
Хуваарийн дагуу өнөөдөр сондгой /1,3, 5, 7, 9/ тоогоор төгссөн улсын дугаартай бол тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00 цагаас орой 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд тээврийн цагдаагийн албан хаагчид автомашинуудын хөдөлгөөнд хяналт тавьж, зохицуулалт хийж байгаа юм.