"Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн сар шинийн баяр болох гэж байна.
Монголчууд цагаан сарыг шинэ бүхний эхлэл, сайн сайхан аз жаргал авчрагч баяр гэж үздэг. Эрт дээр үеэс битүүний орой алаг мэлхий өрж, шинийн нэгний өглөө тоглож байгаа нь ч бараг ертөнцийн үүслийг бэлгэдсэн утгатай.
Дорнын ард түмэн тэр дундаа монголчуудын уламжлалт домгийн сэтгэлгээнд, аварга том яст мэлхийн нуруун дээр ертөнц үүсэн, оршдог гэж ойлгодог. Тэгэхээр цагаан сарын ёс нь эрт дээр үеэсээ учир зүй, утга бэлгэдлийн нарийн тогтолцоотой баяр.
Эл уламжлалт баяраараа бид саар, муу зүйлийг ярих ёсгүй гэдэг. Цөөн өдрийн хичээнгүйллээс олон өдрийн жаргаланг олж авахын тулд шинийн нэгэнд дараах зүйлсийг цээрлэдэг аж.
Энэ өдөр гол, горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.
- Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.
Үйл мэтгэх оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэ.
- Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.
Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ.
- Учир нь гарзны үүд нээгдэж олзны үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ.
Уйлах, хэрэлдэхийг цээрлэ.
- Зөрчвөл жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасарна.
Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ.
- Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.
Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалбал үхэл хагацал нүүрлэнэ.
Шинэ сарын шинийн долоонд ах, дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэнэ.
- Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг авай.
Эхнэр нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ.
- Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог ажээ.
Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаягийг зөрчихийг цээрлэнэ.
Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно.
- Үл дагаваас дайн дажингийн нигууртай.