Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 2025 оны 02-р сарын 27-наас 03-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө +2...-3 градус хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -17...-19 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.