Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сар шинийн баярын өдрүүдээр хэрхэн амрах эсэх асуудлыг хэлэлцсэн талаар бид мэдээлсэн. Улмаар Сар шинийн баяраар гуравдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 5 дуустал амрах тогтоолын төслийг баталсан байна. Тодруулбал, гурван хоног нэмж амрахаар шийдвэрлэсэн юм.
Харин нөхөж ажиллах эсэх талаар ЗГ-ын хэвлэлийн албанаас тодруулахад "2025 ондоо багтаад аль ч үед нөхөж болохыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болголоо" гэлээ.